Хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-22 03:13:18

Баян-Өлгий аймгийн МХГазар нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллагадад  шалгалт хийлээ.

Шалгалтаар хугацаа хэтэрсэн, хадгалах хэм нь зөрчигдсөн хүнсний бараа бүтээгдэхүүн байсаар байгааг илрүүлж, хугацаа хэтэрсэн бялуу, ундаа, талх зэрэг тавь гаруй бүтээгдэхүүнийг хураан авч, тусгай хогийн цэг дээр шатааж, булж устгал хийлээ.

МХГазар  нь “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах” журмын дагуу  МХГ-ын Хэлтсийн дарга, холбогдох улсын байцаагч нар болон зөрчил гаргасан аж ахуй нэгж, иргэдийг байлцууллаа.

Ш.Айзаря

 

関連ニュース