ДАРХАН-УУЛ: Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгийн арслан Н.Амгаланбаатар түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, Дархан спорт хорооны бөх, спортын мастер, аймгийн заан Ц.Гонгор агсны нэрэмжит 2023 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн Дархан хотод боллоо.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон залуучуудын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд аймгийн арслан нэг, аймгийн начин гурав, сумын заан 24, сумын начин найм 69 залуу бөх барилдаж, уран мэхийг уралдуулжээ.
2023 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны бөх аймгийн арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар нэг ч уналгүйгээр түрүүлсэн аж.
Хоёрдугаар байр: Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх сумын
заан М.Баяржавхлан
Гуравдугаар
байр: Төв аймгийн Заамар сумын харьяат сумын заан Б.Ган-Эрдэнэ
Дөрөвдүгээр байр: Ховд аймгийн Мөст сумын харьяат, Алдар спорт хорооны бөх сумын заан О.Чадалбат
Тавдугаар
байр: Завхан аймгийн Баянхайрхан сумын
харъяат, СЭЗДС, Даян
дэвжээний бөх аймгийн начин Б.Сундуйжав
Зургаадугаар
байр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, Алдар спорт хорооны бөх аймгийн начин Н.Амаржаргал
Долоодугаар
байр: Булган аймгийн
Хангал сумын харьяат
сумын заан С.Жавхлан
Наймдугаар
байр: Өвөрхангай аймгийн
Баруунбаян-Улаан харьяат, Аварга дээд сургуулийн бөх сумын заан Д.Сумъяабазар
Есдүгээр
байр: Төв аймгийн
Батсүмбэр харъяат, Аварга дээд сургуулийн бөх сумын начин М.Өсөхбаяр
Аравдугаар байр: Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан Н.Сүхбат нар шалгарлаа.
Харин уран барилдааны шагналыг Архангай
аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний залуу бөх Д.Дэлгэрдалай хүртсэн бол уран гараа, дэвээтэй бөхийн шагналыг Төв аймгийн
Батсүмбэр сумын харьяат, сумын заан Н.Батбилгүүн хүртлээ.
Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг
Завхан аймгийн Яруу сумын харьяат, Дархан спорт хорооны бөх сумын заан А.Машбат, Булган аймгийн Хангал
сумын харьяат, сумын заан С.Жавхлан нар хүртсэн бол тусгай
шагналыг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, Баатар Хангарди клубийн бөх сумын заан Б.Тэмүүлэн хүртлээ.
Багийн дүнгээр Тэргүүн байрт Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй дасгалжуулагчтай зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, дэд байрт Б.Батхуяг дасгалжуулагчтай ”Аварга” дээд сургууль, гутгаар байрт Улсын начин Ч.Ганзориг дасгалжуулагчтай “Бөхбилэгт“ дэвжээ тус тус шалгарчээ.
Ташрамд дурдахад, уг тэмцээнийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням, түүний гэр бүлийнхэн зохион байгуулав.
Тэрбээр
тэмцээний үеэр хэлсэн үгэндээ, "Бөхөд бүхий л амьдралаа зориулсан хайрт аавынхаа дурсгалыг
хүндэтгэж, нэрэмжит барилдааныг нь манай гэр бүлийн зүгээс сүүлийн жилүүдэд
тогтмол зохион байгуулж ирсэн. Монгол эр хүний жинхэнэ үнэт зүйлс,
жудаг, шударга, тууштай байдлыг сургадаг энэ спорт бол манай өв уламжлалын
салшгүй үнэт хэсэг юм. Тиймээс бөхийн спортын нэр хүндийг өсгөж, уламжлалт өв соёлоо нэр
төртэй хамгаалж явах хэрэгтэй" гэв.