ХОВД: Нутгийн 30 гаруй хувьд цасан бүрхүүл тогтлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Одоогийн байдлаар
Ховд аймгийн нийт нутгийн 30
гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байна.
Чандмань,
Үенч, Алтай сумын нутгаар 3-4 см зузаан битүү цастай, Дарви сумын нутгийн
зарим хэсэг, өндөр
уул нуруу, Алтайн салбар уулсаар цастай, бусад сумын төвөөр цасан
бүрхүүлгүй байна.
Зудын
эрсдэлийн зургаас харахад Ховд аймгийн нийт нутгийн 15 орчим хувьд дунд
зэргийн эрсдэлтэй, 85 орчим хувь нь их буюу нэн их эрсдэлтэй зэрэглэлд
хамрагджээ.
Зудын
эрсдэл ихтэй бүс нутгаар зун гандуу байснаас бэлчээрийн ургамлын ургац бага, малын тарга хүч
дутуу, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл
бэлтгэх нөхцөл муу байсан. Малын
тоо толгой хэт их, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдах, цасны өнгөн
хэсэг нягтарч хатуурах, мал борлуулах зах зээл багатайгаас малчид мөнгөжих
боломжгүй зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зудад
өртөх нөхцөл бүрдэж болзошгүй байгааг Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв.