Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-22 12:49:59

Баян-Өлгий аймгийн Өлгий хотынхны өвлийн бэлтгэл хэр хангагдсан талаар тус сумын ИТХ-ын дарга С.Онгар мэдэгдэл хийв.

- Өлгий сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна. Хүүхдийн 18 цэцэрлэг өвлийн бэлтгэлээ хангаад, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ. Тавдугаар цэцэрлэг Японы «Өвсний үндэс» төслөөр тохижигдов. Хоёрдугаар цэцэрлэгийн усны шугаманд ирэх жил их засвар хийгднэ. Улсын төсөвтэй зургаан сургууль өвлийн бэлтгэлээ бүрэн хангалаа. Тавдугаар бүрэн дунд сургуулийн биеийн тамирын заалын дээврийг засварлах шаардлагатай. Харин сургууль, цэцэрлэгүүд нийгэм даатгалын шимтгэлийн багагүй хэмжээний өртэй. Байгалийн гамшигт 360 орчим өрх өртсөнөөс 176 нь орон байргүй болсон. 130 орчимд нь эсгий гэр олгогдсон. Казахстаны Засгийн газар 419 сая төгрөгийн тусламж олгосон. Үүний 300 сая төгрөгт нь 50 айлын сууц барьж байна. Үлдсэн хэсгийг нь байр сууцаа өөрсдөө барьж байгаа гамшигт өртөгдөгсдөд барилгын материал олгоход зарцуулж байна гэж тэр мэдэгдэв.     

Ш.Айзаря

関連ニュース