ДУНДГОВЬ: 2024 оны төсвийн төслийг өргөн барив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус аймгийн 2024 оны төсвийн төслийг ИТХ-д өргөн барилаа.
Аймгийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, мөн сарын 25-ны дотор тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлнэ хэмээн Төсвийн тухай хуульд заасны дагуу өнөөдөр ийнхүү хүлээлгэн өгчээ.
Аймгийн төсвийн төслийг энэ оны 12 дугаар сарын 4-нд хуралдах ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцэн батлах юм.