АРХАНГАЙ: Эрт илрүүлэг үзлэгт 5 хүртэлх насны хүүхдийн 44.9 хувийг хамруулсан нь улс, аймгийн дунджаас өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-11 15:57:51

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Улс орон даяар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулж буй.


Архангай аймгийн тухайд энэ оны эхний 11 сарын байдлаар 13821 эрэгтэй, 15561 эмэгтэй нийт 33009 хүнийг хамруулсан нь нийт хүн амын 35 хувийг эзэлж байна.


Дээрх тоог задалбал, ӨЭТ-д 4204, сумын ЭМТ-д 13931, аймгийн Нэгдсэн эмнэлгэт 6329, улсын хоёрдугаар эмнэлэгт 390, Цэргийн төв эмнэлэгт 8155 иргэн эрт илрүүлэг, үзлэгт оржээ.


Насны ангиллаар авч үзвэл 5 хүртэлх насны хүүхдийн 44.9 хувийг хамруулсан нь улсын болон бусад аймгийн дунджаас өндөр байна. Харин 6-17 насны хүүхдийн 47.5 хувийг хамруулсан нь улс болон аймгийн дунджаас доогуур үзүүлэлттэй байна. 6-17 насны хүүхдийг Өндөр-Улаан сум 100 хувь хамруулж дууссан бол Цэнхэр сум хамгийн бага буюу 11.0 хувийг хамруулжээ. Аймгийн төв доторх ӨЭТ-үүдээс “Ар-Мөнхжин” 89 хувьтай бол “Ар-Манал” 5.0 хувьтай байна.


Иймд аймгийн ЭМГ-аас хамрагдалт бага байгаа Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрхлэгч эмч нарт ЭМС-ын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дүгээр тушаалыг танилцуулж, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээг эрчимжүүлэх чиглэл өгөөд байна. 

関連ニュース