БАЯН-ӨЛГИЙ: Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн зөвлөгөөн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, хилийн 0165, 0285 дугаар ангиуд хамтран улсын хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр Өлгий хотод зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр улсын хил хамгаалалт, хилийн боомтын аюулгүй байдал, хил орчмын дэглэмийг сахиулахад хилчдэд туслах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэж, ирэх оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Мөн аймгийн хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын захирамжаар шинэчлэн томилж, үнэмлэх гардуулав.
Ташрамд сануулахад, Монгол Улсын Баян-Өлгий аймаг нь баруун талаараа Алтайн
нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах оронтой 450 км, хойт
талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улстай 225 км
хиллэдэг онцлогтой аймаг юм.