ӨМНӨГОВЬ: Мод тарьж ургуулсан иргэдэд мөнгөн урамшуулал олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2023 оны
арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож ойн сан, ногоон байгууламжийг нэмэх чиглэлээр олон талт
ажлыг эрчимжүүлэн үндэсний хөдөлгөөнийг дэмжих ажил Өмнөговь аймагт эрчимтэй хэрэгжиж байна.
Энэхүү
ажлын хүрээнд өөрийн санаачилгаар 2021-2023 онд мод тарихаар гэрээ байгуулсан 14 сумын 167 иргэний тарьсан 76363 ширхэг модонд 198.5 сая
төгрөгийн урамшууллыг энэ
онд олгохоор төлөвлөж, 150-иас дээш мод тарьсан 50
иргэнд мөнгөн урамшуулал олгохоор
батламж гардууллаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг биелүүлэх зорилгоор “Нутгийн хишиг-2024“ үйл ажиллагааны
хүрээнд Өмнөговь аймгийн
ИТХ-ын 2021 оны 199 дүгээр
тогтоолоор “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах
журам”-г шинэчлэн баталжээ.