БАЯНХОНГОР: Ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-22 10:37:18

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд аймгийн хэмжээнд 30 орчим градус хүрч хүйтэрч байсан бол өнөөдрөөс хүйтний эрч сулрахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.


Энэ сарын 27-ны өдрийг хүртэл цас орохгүй, салхи 22-нд говийн нутгаар 9-14 м/с, бусад хугацаанд 5-10 м/с. 


23-наас хүйтний эрч суларч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -10...-15 градус, хээр талын нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. Харин говийн нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан байх аж.


Өнөөдрийн байдлаар аймгийн ихэнх нутаг цасан бүрхүүлтэй байна.

関連ニュース