ХОВД: 2023 оны шилдэг хүүхдүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 2023 оны онцлох
хүүхдийг тодруулах ёслолын ажиллагаа боллоо.
Авьяас, амжилт, бүтээлээрээ манлайлсан хүүхдүүдийг энэ удаа есөн төрлөөр шалгаруулж, шагнал гардуулсан юм.
Ингээд
- "Оюунлаг
хүүхэд”-ээр Прогресс сургуулийн 12в ангийн сурагч Болдын Наранжаргал шалгарлаа.
- Харин “Хүүхдийн оролцооны өөрөө
удирдлагын байгууллагын шилдэг сурагч” төрөлд “Удирдагч хүүхэд”-ээр Лаборатори нэгдүгээр
сургуулийн 12б ангийн сурагч Оюуны Энхсайхан
- Шилдэг “Байгаль хамгаалагч хүүхэд”-ээр
Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Лхагвадоржийн Батбилэг
- “Түүх соёлыг өвлөгч хүүхэд”-ээр Лаборатори
нэгдүгээр сургуулийн 12г ангийн сурагч Өнөржаргалын Маралжингоо
- Шилдэг “Тамирчин хүүхэд”-ээр Прогресс
сургуулийн 11в ангийн сурагч Нямдаваагийн Лхагва-Эрдэнэ
- “Авьяаслаг хүүхэд”-ээр Лаборатори
нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Барсүрэнгийн Ганди
- “Техник сэтгэлгээтэй хүүхэд”-ээр Лаборатори нэгдүгээр
сургуулийн 12в ангийн сурагч Аззаяагийн Чинболор
- “Хүмүүнлэг, энэрэнгүй үйлстэн хүүхэд”-ээр Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Хаш-Эрдэнийн Үүрцайх
- 2023 оны “Багийн амжилт” төрөлд
Ховд аймгийн “Шилдэг баг”-аар гар бөмбөгийн спортыг хөгжүүлэгч “Ховдын
ирвэсүүд” баг тус тус шалгарчээ.








