ХОВД: Спортын салбарын шилдгүүдийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-26 18:07:37

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн арслан-2023” ёслолын үйл ажиллагаа боллоо.

Энэ үеэр шилдэг тамирчдыг уламжлалын дагуу найман төрлөөр  шалгаруулан шагнав.


Ингээд

  • Шилдэг эрэгтэй тамирчинаар Байт харвааны тамирчин Б.Энхбаяр
  • Шилдэг эмэгтэй тамирчнаар Жүдо бөхийн тамирчин Д.Сувд-Эрдэнэ
  • Шилдэг спортын клубээр  Таеквондогийн “Сүлд алдар” клуб
  • Шилдэг спорт хамтлагаар  Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар  
  • Шилдэг спортлог сумаар Манхан сум
  • Шилдэг дасгалжуулагчаар Жүдо, самбо бөхийн дасгалжуулагч, спортын мастер, аймгийн арслан С.Ганхуяг
  • Шилдэг спортын холбоогоор Ховд аймгийн Шатрын холбоо
  • Шилдгийн шилдэг тамирчнаар Дугуйн спортын тамирчин Э.Идэр тус тус шалгарч, 2023 оны ажил, амжилтаа ийнхүү үнэлүүллээ. 

Оны шилдэг тамирчин, баг хамт олны шагналыг тус аймгийн удирдлагууд гардуулж баяр хүргэв. 

関連ニュース