БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн МАН-ын даргаар М.Ибрай ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Монгол ардын намын 30 дугаар бага хурал энэ сарын 25-ны өдөр хуралдаж, намын удирдлагуудаа сонгох асуудлыг хэлэлцжээ.
Хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар өмнө нь Барилгын хөгжлийн төвийн дэд захирлаар ажиллаж байсан М.Ибрайг аймгийн Монгол ардын намын даргаар сонгосон байна.
Тус намын даргаар 2022 оны 10 дугаар сараас хойш
ажиллаж байсан аймгийн Засаг дарга асан Д.Бауыржан намын тамгаа шинэ удирдлагад
хүлээлгэж өгсөн аж.