АРХАНГАЙ: Хоёр модны рашаан дотор эрхтэнд нэн сайн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-02 11:23:26

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг, Цагаан даваа өгсөх зам дагуу нутгийн иргэдийн хэлж заншсанаар “Хоёр модны рашаан” хэмээх уулын гүний ус урсдаг.


Энэ рашаан нь олон мянган жил тасралтгүй урсаж, хүн малыг ундаалсаар байна. Аагим халуунд ундаассан хэн ч саванд тосон уух бөгөөд “толгой хага таших” мэт хүйтэн рашаан өвөл харзална.


Тухайн рашаан булаг нь далайн түвшнээс дээш 1793 метр, Цагаан давааны урд өвөрт оршдог. Рашаан нь чанарын хувьд нэн цэнгэг (эрдэсжилт 134.2 мг/л), маш зөөлөн (хатуулаг 1.41 мг-экв/л) юм. Өвөл харзалдаг уг рашааныг дотор эрхтэнд нэн сайн хэмээн олон үеийн туршид хэрэглэсээр иржээ.


Энэхүү рашаан булгаас аймгийн төвийн айл өрхөөс гадна баруун, зүүн аймгийг зорьсон бүх хүмүүс хүндлэн бууж, хүртэж ирсэн уламжлалтай

関連ニュース