ХОВД: Төгсөгчдийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль нь өнгөрсөн хугацаанд бага боловсролын багш мэргэжлээр 300 гаруй чадварлаг боловсон хүчин бэлтгэсэн юм.
Тус сургуульд 2010-2014 онд суралцаж, төгсөгчдийн 10 жилийн ой энэ онд тохиож байна.
Иймээс бага боловсролын хөтөлбөрийн төгсөгчдийн
10 жилийн ойд зориулсан “Төгсөгчдийн
түншлэл--хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтад МУИС-ийн Ховд аймаг
дахь салбар сургуулийн удирдлагууд болон багш, оюутнууд, 2014 оны төгсөгчдийн төлөөлөл
оролцож, дурсамж яриа өрнүүлэн, амжилт ололтоо дүгнэлээ.
Үүний зэрэгцээ бага боловсролын багш
мэргэжил, хөтөлбөрийн давуу тал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцсан
байна.
Онцлоход, 2014 оны төгсөгчдийн 90 гаруй хувь нь өдгөө мэргэжлээрээ ажиллаж байна.
Бага боловсролын хөтөлбөрөөс
санаачлан зохион байгуулж буй “Төгсөгчдийн түншлэл-хамтын ажиллагаа” сэдэвт
уулзалт, үйл ажиллагааг гурав дахь жилдээ
сургуулийн захиргааны зүгээс дэмжин, хамтран ажиллаж байгаа нь энэ юм.
"Уулзалтын хүрээнд төгсөгчдийн
нэрэмжит олимпиад зохион байгуулсан
ба багш, оюутан, төгсөгчдийн дунд
нөхөрсөг тэмцээн өрнүүлж байгаа нь тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх,
эргэх холбоог
сайжруулахад чухал ач холбогдолтой" гэж сургуулийн зүгээс онцоллоо.