ӨВӨРХАНГАЙ: 30 гаруй тэрбум төгрөгийг цалин урамшуулалд зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны нэгдүгээр
сарын 5 /МОНЦАМЭ/. 2024 онд
аймгийн төсвийн орлогоос 30 гаруй тэрбум төгрөгийг төрийн байгууллагын ажилтан,
албан хаагчдын цалин урамшуулалд зарцуулна.
2023
онд аймгийн хэмжээнд 197
төсөвт байгууллагын давхардсан тоогоор 68428 төрийн албан хаагчийн 47.7 тэрбум төгрөгийн цалинг төрийн албаны
цалингийн нэгдсэн системээр тооцож олгосон байна. Энэ онд улс төр, төрийн захиргаа, төрийн
үйлчилгээний албан хаагчдад 20 хувь, хөдөөгийн суманд ажиллаж байгаа алба
хаагчдад 40 хувиар орон нутгийн нэмэгдэл цалин олгохоор баталсан юм.
Аймгийн
төсвийн 197 байгууллага төрийн албаны цалингийн нэгдсэн системийг 2021 оноос бүрэн нэвтрүүлж, албан хаагчид цалингийн мэдээллээ хувийн
и-мэйл хаягаараа авдаг болсноор цалингаа хянах боломжтой болсон.
Үүний үр дүнд Төрийн албаны
цалингийн систем нэвтэрснээр цалин хөлс, нэмэгдэл урамшуулалтай холбоотой
зөрчил 93.2
хувиар буурсан байна.