ХОВД: Үндсэн хуулийн үзэл санаа, ач холбогдлыг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-11 10:49:53

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/.  Энэ онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой тохиож байна.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас бусад мэргэжлийн байгууллагатай хамтран зургаан төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үүний нэг бол төрийн алба хаагчдад зориулсан сургалт юм.


Сургалтын явцад
МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн багш, докторант Б.Болорцэцэг “Үндсэн хуулийн ойлголт, хэрэгжилт” сэдвээр илтгэл танилцууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь Үндсэн хуулийн боловсрол олгох, үзэл санаа, ач холбогдлыг сурталчлан таниулахад чиглэж байсан ба сургалтад 2023 онд төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдын төлөөлөл 30 орчим хүн оролцсон байна.  

 

関連ニュース