ДОРНОГОВЬ: Үндсэн хуулийн барилдаанд аймгийн арслан Э.Мөнхбаатар түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан хүчит 32 бөхийн барилдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод энэ оны нэгдүгээр сарын 13-нд боллоо.
Барилдаанд Ховд, Өвөрхангай, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорноговь аймгийн улс, аймгийн алдар цолтой бөхчүүд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Говьсүмбэр аймгийн харьяат аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Н.Баярбаатар үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн начин С.Занданхүү, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул аймгийн заан Б.Түвшинтулга нар шалгарав. Жил бүр шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан үндэсний бөхийн барилдааныг аймгийн ИТХ-аас зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ үеэр Дорноговь аймгаас сонгогдон Ардчилсан шинэ Үндсэн
хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд болон аймгийн ИТХ-ын анхны орон
тооны нарийн бичгийн дарга Ц.Бадиа нарт аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг
хүндэтгэл илэрхийлээ.