ХОВД: 49800 иргэнд тоон гарын үсэг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-16 15:26:05

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/.  Улсын бүртгэлийн байгууллагаас иргэдэд тоон гарын үсэг олгох ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд Ховд аймаг 59 мянга гаруй иргэнд тоон гарын үсэг олгох учиртай. Үүнээс одоогийн байдлаар 49800 иргэн тоон гарын үсгээ авч,  уг ажил 84 хувьтай үргэлжилж байна.   

Иргэдэд тоон гарын үсэг олгосноор төрийн байгууллагын зарим үйлчилгээг хүссэн газраасаа цахим хэлбэрээр хурдан шуурхай авах боломж өргөжих юм.   

Иргэд тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагын өөрт хамгийн ойр байрлах салбарт биеэр ирж, хүсэлт гарган авах боломжтой аж.  

関連ニュース