СЭЛЭНГЭ: 1979 оноос хойш хамгийн дулаан 1 дүгээр сар 2015 онд тохиожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн уур амьсгалын тоймын
сонирхолтой тоон мэдээллийг хүргэе.
Агаарын
температурын Олон жилийн дунджаас харахад Сэлэнгэ аймгийн нутгаар нэгдүгээр сард
-21...-26 хэм хүйтэн байдаг байна.
Нэгдүгээр
сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 2015 оны 1 дүгээр
сард Сэлэнгэ аймгийн нийт нутгаар ОЖД-аас 1–8 хэм дулаан байжээ. Энэ нь 1979
оноос хойш хамгийн дулаан 1 дүгээр сар болсон байна.
Мөн 2011
оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1–9 хэмээр хүйтэн байсан нь түүхэн дэх
хамгийн хүйтэн 1 дүгээр сар болжээ.
Харин сарын
нийлбэр хур тунадасны тухайд Сэлэнгэ аймгийн нутгаар ОЖД-аар 1–6 мм ордог
байна. Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол
цөөнгүй байдаг аж.
Тухайлбал,
1987 болон 2010 оны 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу
хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн их тунадастай 1 сар болсон байна.
Харин
1993, 2020 онуудын 1 дүгээр сард харьцангуй бага хур тунадастай байснаар 1979
оноос хойш хамгийн бага тунадастай 1 сар болжээ.
2024
оны тухайд Сэлэнгэ аймгийн нутгаар агаарын дундаж температур олон жилийн
дунджийн орчим буюу 21-26 градус хүйтэн байх төлөвтэй байгаа бол хур тунадасны
хувьд олон жилийн дунджийн орчим буюу 2-5 мм цас орох төлөвтэй байгаа ажээ.