ХОВД: Үзэсгэлэн худалдаанд оролцогчид 61.1 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-22 16:56:42

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баярын хүрээнд үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Тус үзэсгэлэн худалдаанд Увс, Завхан, Говь-Алтай, Ховд гэсэн баруун бүсийн таван аймгийн 70 орчим бизнес эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгж оролцжээ


Тухайлбал,  Ховд аймгийн 13 сумаас  56, бусад аймгаас 12 иргэн, аж ахуйн нэгж хүрэлцэн ирж, мөсний баярт оролцогчдод нутгийн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулан сурталчиллаа. 

Улмаар жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, сур суран эдлэл гэх мэт 77 нэр төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж, 61.1 сая төгрөгийн орлого бүрдүүлсэн байна.    

Тус үзэсгэлэн худалдаа нь баруун бүсийн бизнес эрхлэгчдэд нутгийн бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулалтаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгож байгааг албаныхан онцоллоо.   

関連ニュース