АРХАНГАЙ: Долоон сумын 14 булгийн эхийг хашиж хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-23 11:36:28

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, БОАЖГ хамтран булгийн эхийг хашиж хамгаалах, тохижуулах ажлыг өнгөрсөн онд 7 суманд зохион байгуулсан байна.

 

2023 онд төлөвлөснөөр нийт 25.0 сая төгрөгөөр таван сумын таван булгийн эхийг хашиж, хамгаалах төлөвлөгөөтэй байсан бол 14 булгийн эхийг хашиж хамгаалжээ.

 

Өөрөөр хэлбэл, 2023 онд Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал, орон нутгийн хөгжлийн сан, төсөл хөтөлбөр, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр Батцэнгэл сумын Хужиртын булаг, Хотонт сумын Их булаг, Жаргалант сумын Харзны булаг, Гоньдны булан, Цагаан чулуут булаг, Ороохын булаг, Хөндлөн булаг, Ташгайн булаг,  Өндөр-Улаан сумын Шинэ булаг, Цэнхэр сумын Бор толгойн булаг, Ихтамир сумын Зүүн сөртийн хадтын булаг, Тариат сумын Ангархайн булаг, Тогооны амны булаг, Өгийнуур сумын Хөөвөр булаг зэрэг 14 булаг шандны эхийг хашиж хамгаалсан байна.

関連ニュース