БАЯН-ӨЛГИЙ: Өлгий-Улаанбаатар чиглэлийн автобусны тасалбарын үнийг нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-23 16:12:58

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн  Өлгий хотоос Улаанбаатар хот чиглэлийн зорчигч тээврийн автобусны тасалбарын үнийг ирэх сараас нэмнэ.


Одоогийн байдлаар дээрх чиглэлд том хүн нэг талдаа 130 мянга, 6-12 настай хүүхэд 65800 төгрөгөөр зорчиж байгаа.


Харин ирэх сараас том хүн 160 мянга, хүүхэд 80 мянган төгрөгөөр зорчино гэж албаны хүн хэллээ.


Учир нь зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүд шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагад үйлчилгээний тарифыг нэмэх хүсэлт гаргасан ажээ. 

関連ニュース