БАЯН-ӨЛГИЙ: Долоон харваач "Спортын мастер" цолын болзол хангав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. "Мөнгөлөг шагшуурга-2024" Хар-Ус нуурын мөсний баяр энэ сарын 20, 21-ний өдөр Ховд аймагт болсон.
Мөсний баярын хүрээнд зохион байгуулсан Мөсөн сурын баруун бүсийн чуулга харваанд Баян-Өлгий аймгийн харваачид амжилттай оролцож, цуваа харвааны төрөлд тус аймгийн Буянт сумын харьяат, аймгийн мэргэн С.Баатархүү 20 сумнаас 20 онож тэргүүн байр, Т.Галхүү 19 оноогоор дэд байрт шалгарав. Багийн харвааны төрөлд 18 баг өрсөлдсөнөөс Булган сумын "Цастын цэц" баг 3 байр эзэлсэн байна.
Түүнчлэн тухайн тэмцээнд амжилттай оролцсон 7 харваач спортын мастер, 4 харваач дэд мастерын болзол хангажээ. Цолны болзол хангасан тамирчдын нэрсийг доор танилцуулж байна. Үүнд:
Спортын мастер:
1. З.Нямсүрэн - 18 оноо /Бугат сум/;
2. С.Дарамбазар - 18 оноо /Булган/;
3. Т.Золзул - 18 оноо /Бугат сум/;
4. С.Баатархүү - 20 оноо /Буянт сум/;
5. Р.Галчулуун - 17 оноо /Булган сум/;
6. Э. Цогтбаяр 17 оноо /БӨ. Буянт/
7. Д.Барзул - 18 оноо /Булган сум/;
Спортын дэд мастер цол:
1. М.Сурхүү - 16 оноо /Буянт сум/;
2. М.Түвшинбаатар - 16 оноо /Булган сум/;
3. Ч.Ганхүү - 16 оноо /Булган сум/;
4. Ч.Ганбаатар - 16 оноо /Булган сум/.