СҮХБААТАР: Агаар сэлгэлт, гэр дулаалгын чип багц авах өрхийг ногоон зээлд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-25 16:13:01

Баруун-Урт, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/Уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, цэвэр агаар хөтөлбөрийн хүрээнд гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн чип багцыг хэрэгжүүлэхэд иргэдийг ногоон зээлд хамруулна.


 

Энэ талаар аймгийн Засаг дарга М.Идэрбат орон нутгийн салбар банк болон банк бус байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Тодруулбал уулзалтад Монгол банк, ХААН, Хас, Голомт, Төрийн банк, Нэткапитал, Гялс төгрөг, Таван богд финанс, Бэрс финанс зэрэг ББСБ-ын салбарын захирлууд оролцов.

 

Өнгөрсөн онд 100 орчим өрхөд хөнгөлөлттэй үнээр багцыг олгосон бол 2024 онд зөвхөн Баруун-Урт суманд тус багцыг 1000 өрхөд олгохоор ажиллаж байгаа. Багцын үнэ ойролцоогоор гурван сая орчим төгрөг. Шууд худалдан авалт хийх боломжгүй иргэдэд дэмжлэг үзүүлж, банк болон банк бус санхүүгийн байгууллагын ногоон зээлээр 50 хувийн зээлд хамруулж, үлдэгдэл санхүүжилтийг аймаг орон нутгаас олгох талаар удирдлагуудтай ярилцаж, хамтран ажиллахаар боллоо.

 

関連ニュース