СҮХБААТАР: Зүүн бүс нутгийнхан Япон Улсын Хокүрикү бүстэй танилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр
сарын 4 /МОНЦАМЭ/. Япон, Монгол Улс
хоорондын бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэх ажлын хүрээнд Япон Улсын Хокүрикү бүстэй хамтран ажиллах, мэдээлэл солилцох, туршлага судлах, Монгол Улсын зүүн бүс нутгийг
таниулах зорилго бүхий танилцах уулзалтууд тус мужид боллоо.
Уулзалтын хүрээнд Япон
Улс, Хокүрикү бүс Тояма
мужийн Тояма, Такаока, Имизү хотуудад ажлын хэсгийнхэн зочилж, Тояма мужийн захирагч Нитта Хачиро, Имизү хотын дарга Нацүно Мотоши, Такаока хотын захирагч Дэмачи Юзүрү, Такаока хотын ХАҮТ-ын Тэргүүн, Дэд тэргүүн
нартай албан уулзалт хийжээ. Мөн эдийн засаг, бизнесийн салбарынхнаас туршлага
судлах сургалтуудад хамрагдсан байна.
Хамтын ажиллагааг эхлүүлэх зүүн бүсийн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Зүүн бүсийн
Зөвлөлийн дарга, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга
Б.Цогт-Орших, Засаг дарга Д.Аюурбунь, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат,
Зүүн бүсийн тогтвортой хөгжлийн нийгэмлэг НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Г.Дөлгөөн, УИХ-ын гишүүний зөвлөх, Зүүн
бүсийн УИХ-ын гишүүдийн нэгдсэн ажлын албаны дарга Г.Түвшинжаргал нар багтжээ.
Ulaanbaatar