БАЯНХОНГОР: Зөвлөн туслах баг сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-31 12:15:44

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Сургуулийн менежментийн зөвлөн туслах үйл ажиллагааг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ЕБС-д зохион байгуулж байна. Зөвлөн туслах баг хуваарийн дагуу сумдад ажиллана.


Ч.Арсэдийн нэрэмжит Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургууль нь 65 багш, ажилтан, 581 суралцагчтайгаар 2023-2024 оны хичээлийн жилд сургалт, хүмүүжлийн ажлаа хийж байна. Тус сургууль 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр тавдугаар түвшинд үнэлэгдсэн бол 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр гуравдугаар түвшинд үнэлэгдэж хоёр түвшин ахисан амжилтыг гаргажээ.

Тодруулбал, 

Үзүүлэлт бүрээр ахиц нь:

- Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт +6.4%

- Багш, ажилтны тасралтгүй хөгжил +13.4%

- Хүүхдийн хөгжил, хамгаалал +13.4%

- Удирдлагын манлайлал +0.3%

-Сургалтын байгууллагын сэтгэл ханамж +8.2% тус тус ахисан байна.


Энэ удаагийн сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаагаар бага, суурь, бүрэн дунд боловсролын 6 цагийн хичээлд ажиглалт хийж, хичээлийн хэлэлцүүлэг, сургуулийн сургалт үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөлт, хүүхэд хөгжил хамгааллын чиглэлээр суралцагч, нийгмийн ажилтантай ярилцлагыг өрнүүлжээ.


Мөн сургалтын байгууллагын менежмент, багшийн хөгжил, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чиглэлээр сургуулийн удирдлага, багш, эцэг эхтэй ярилцлага, сургуулийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 оны гүйцэтгэлийн үнэлгээ болон сургалт үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө, менежментийн төлөвлөгөөтэй судалж, уялдааг тодорхойлох зэрэг ажлыг зохион байгуулсан байна.

関連ニュース