БАЯН-ӨЛГИЙ: Энэ сард олон жилийн дунджаас дулаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-01 12:25:10

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сард нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагджээ.


Тодруулж хэлбэл, тус аймгийн нутгийн ихэнх хэсгээр хоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь  -22...-28 хэм хүйтэн байдаг аж. Харин энэ жилийн хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хонгийн дунд үе, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-3 хэмээр хүйтэн, нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3 хэмээр дулаан байна.


Мөн олон жилийн дундаж орчим буюу 0-2 мм хур тунадас орно.


Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар ялимгүй цас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. 

関連ニュース