ХОВД: Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-02 12:32:36

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Тус аймагт энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна.

Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Харин агаарын температурын хувьд тус сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-3 хэмээр хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3 хэмийн дулаан байх төлөвтэй байна.

Тус сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар ялимгүй цас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 


関連ニュース