ГОВЬ-АЛТАЙ: Зудын эрсдэл ихтэй сумдын малчдад дэмжлэг үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангаас зудын эрсдэл ихтэй сумдын малчдад мөнгөн тусламж, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлнэ.
Говь-Алтай аймгийн удирдлагуудын хүсэлтээр Засаг даргын орлогч Г.Чинбат, Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Ингэснээр тус аймгийн зудын эрсдэл ихтэй газар өвөлжиж буй гурван сумын 210 малчин өрхөд мөнгөн тусламж, өвс, тэжээлээр дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тусламж дэмжлэгийг энэ сарын дундуур хүргэж эхлэхээр төлөвлөж байгаа тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.