ГОВЬ-АЛТАЙ: Ойрын өдрүүдэд аадар бороо орж, салхи ширүүсэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-06-17 11:49:23

Говь-Алтай, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд аадар бороо орж, салхи ширүүсэхийг цаг уурын байгууллагаас анхааруулан мэдээлэв. 


Тодруулбал, зургаадугаар сарын 17-нд ихэнх нутгаар, 18-20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй бол мөн хугацаанд салхи 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Харин агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө +6+11°С, өдөртөө +15+20°С, Алтайн өвөр говь, Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говиор шөнөдөө +15+20°С, өдөртөө +27+32°С, бусад нутгаар шөнөдөө +11+16°С, өдөртөө +21+26°С байх төлөвтэй байх аж. 


Иргэд, малчид, аж ахуйн нэгжүүд борооны үед болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

関連ニュース