СҮХБААТАР: Нөөцийн өвсийг сумдад олгож эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2024 оны хоёрдугаар
сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Онцгой комиссын шийдвэрээр аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг 60 мянган боодлоор нэмэгдүүлсэн. Нөөцийн өвсийг сумдад олгож эхэлсэн бөгөөд иргэд малчдад
хөнгөлөлттэй
үнээр очих юм.
Нөөцийн өвсийг нэмэгдүүлэхдээ хил
орчмын бүсэд байсан өвсийг татан авчирч, аймгийн төвд нэгтгэжээ. Үүнд 700 орчим сая төгрөгийг зарцуулсан байна. Нэг суманд 4000-5000 боодол өвс ноогдоно. Өвсийг сумдын ЗДТГ иргэд, малчдад олгох ажлыг зохион байгуулах бөгөөд ингэхдээ нэг боодол өвсний үнийг 10 мянгаас дээшгүй байхаар чиглэл өглөө.
УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагын төлөөлөл зарим сумын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаад ирсний дагуу эхний ээлжинд нэн хүнд нөхцөлд байгаа Баяндэлгэр, Түвшинширээ суманд олгох өвсийг ачсан цуваа ийн хөдөллөө.