ХОВД: Баруун бүсийн сумдад цас нэмж орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-21 19:50:27

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мөнххайрхан, Мөст, Цэцэг сумын нутгаар  өнөөдөр цасан болон шороон шуурга шуурч байна.


Энэ сарын 21-22-нд шилжих шөнө болон энэ сарын 22-ны өдөр хаваржилт хүндрээд байгаа баруун бүсийн Алтай, Булган, Үенч сумын нутгаар цас нэмж орох төлөвтэй байна.  


Үүний зэрэгцээ Алтайн салбар уулсаар салхи баруун өмнө зүгээс секундэд 12-14 метр хүрч, цаг агаар дахин муудах нөхцөл бүрдэж байгаа тул иргэд, малчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Мөн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг тогтмол авч, хол ойр явах ажлаа зохистой төлөвлөхийг зөвлөлөө.
Иргэд яаралтай тохиолдолд  

  • Ховд аймгийн Онцгой байдлын газар - 7043105 
  • Ховд аймгийн Цагдаагийн газар - 99431111 
  • Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв - 7043103 утсаар холбоо барих боломжтой. 

関連ニュース