ХОВД: Хар-Ус нуурын мөсний зузаан 93 см байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн нутаг дэвсгэрт орших томоохон гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац нь хүн, мал, автомашин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, цөмрөх эрсдэлтэй байна.
Иймээс тээвэрчид, иргэдийг гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө. Мөн Буянт сум орчимд голын ус тэлж, хачир гүйсэн тул автозамаар зорчиход хүндрэлтэй, айл өрхүүд усанд автаж болзошгүй байгаа тул иргэдийг мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс онцгойлон анхаарууллаа.
Одоогоор Хар-Ус нуурын мөсний зузаан 93 см байна. Харин Буянт голын мөсний зузаан 95 см, Булган голынх 88 см, Ховд голынх 70 см байна.
Мөн
Дунд цэнхэр голын мөсний зузаан 40 см байгаа бол Чоно-Харайх голынх 90 см,
Төгрөг голынх 76 см хүрч, мөсөн бүрхүүл тогтжээ.