ХОВД: Дэлхийн усны өдрийг угтан "Цэнхэр тууз" аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-05 15:54:37

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/ Дэлхийн усны өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг уламжлалтай.

Тус өдрийг угтан Хар нуур-Ховд голын сав газраас "Цэнхэр тууз" аяныг зохион байгуулахаар болжээ. 

Аяны хүрээнд усны нөөцийг бохирдлоос сэргийлэх, усаа хайрлан хамгаалах ёс суртахууныг хүүхэд багачууд, иргэдэд таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон талт ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Аяны нээлт гуравдугаар сарын 1-нд болж, холбогдох хэлэлцүүлгийг амжилттай өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Ховд аймгийн удирдлагууд болон байгаль орчны салбар байгууллагын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 80 гаруй хүн оролцжээ.


Улмаар энэ онд:

  • "Буянт" голоо хайрлан хамгаалах аяныг зохион байгуулах
  • Усны тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах
  • Буянт голын сав дагуу хамгаалалтын бүс татах
  • Ногоон байгаль эко клубийн сурагчдыг туршлага судлуулах
  • Ховд аймгийг хог хаягдлаа ангилан ялгадаг, дахин боловсруулдаг аймаг болгох зэрэг олон чухал ажлыг хэлэлцэж төлөвлөгөө гарган ажиллахаар болсон юм.  

 

関連ニュース