ХОВД: 50 иргэн төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-06 15:16:31

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн нэр бүхий иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эх орончдын өдрийг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшлийн байгууллагад олон жил ажиллаж, аймагт орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий 50 орчим иргэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон зэрэг шагналаар шагнажээ.

Ийнхүү салбартаа ажил үйлсээрээ манлайлсан иргэдийн шагналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болон аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэв.     

 

関連ニュース