БАЯН-ӨЛГИЙ: Наурызын гоо бүсгүй шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-15 11:01:28

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар, Төв номын сан хамтран казах түмний хаврын баяр Наурызыг угтан “Наурызын гоо бүсгүй” (Наурыз бике) уралдааныг энэ сарын 19-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулна.


Тус уралдаан нь иргэдийн дунд байгаа авьяас чадвартай охид бүсгүйчүүдийг илрүүлж олон нийтэд таниулах, үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой.


Уралдаанд 16-25 насны охид бүсгүйчүүд оролцоно. Оролцогчид өөрийгөө танилцуулсан байдал, гоц авьяас чадварын үзүүлбэр, үндэсний хувцасны гоёл, өв соёл, ёс заншлын тухай асуултуудад хариулах, тайзны соёл, хувцаслалт зэрэг үзүүлэлтээр авьяас чадвар, мэдлэгээ сорин өрсөлдөнө.


Уралдаанд оролцох хүсэлтэй иргэдийг энэ сарын 19-ний өдөр хүртэл Б.Ахтаны нэрэмжит аймгийн Төв номын сан дээр бүртгэнэ. 

関連ニュース