АРХАНГАЙ: Нийгмийн даатгалын сангийн орлого 13.2 тэрбум төгрөг болж өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-19 14:59:00

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн Нийгмийн даатгалын сангийн орлого 2024 оны 2 дугаар сард 13.2 тэрбум төгрөг, зарлага 11.8 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос орлого 3.3 (33.1%) тэрбум төгрөгөөр, зарлага 3.0 (33.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

  

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 3.3 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 43.3 хувь, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 17.3 хувиар тус тус  өссөн нь нөлөөлжээ.


Харин Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 33.4 хувиар өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 45.5 хувиар өссөн байна.


Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт 16.2 мянган хүнд 9.5 тэрбум төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 354 хүнд 222.7  сая төгрөгийг олгосон байна.


2024 оны 1 дүгээр сард нийгмийн халамжийн сан болон хүний хөгжил сангаас  давхардсан тоогоор 59.6 мянган хүнд 11.6 тэрбум төгрөгийн тэтгэмж хөнгөлөлт тусламж, үйлчилгээ, хишиг олгожээ.

関連ニュース