Пара сэлэмчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-19 16:52:17

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооны баг тамирчид Тайландын Бангкок хотодо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мордлоо.


Уг тэмцээн нь Парисын паралимпын наадмын эрхийн оноо олгохоороо онцлогтой. Манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа Б.Хүсэлтүвшин нарын удирдлага дор эрэгтэйчүүдээс Б.Даваасүрэн, Н.Булган, А.Дөлгөөн, Б.Пүрэвсүрэн, эмэгтэйчүүдээс Д.Цолмон, Ж.Нарантунгалаг, С.Оюундарь нар паралимпын эрхийн оноогоо ахиулахын төлөө тулалдана.


Монголын пара сэлэмчдийг тус холбооны ерөнхийлөгч Ө.Үнэнбүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга О.Анударь нар ахлах юм.

関連ニュース