Ичиножёо А.Ичинноров сонирхогчдын сумогийн тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-01 11:43:07

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн сэкивакэ асан Ичиножёо АНУ-д сонирхогчдын сумо бөхийн тэмцээнд оролцохоор болжээ.


Тодруулбал, АНУ-ын US sumo open тэмцээн энэ сарын 11-нд болох бөгөөд манай бөхийг урилгаар барилдуулах бөгөөд зургадугаар сард дахин зохион байгуулах юм. Тус тэмцээнд Монгол, ОХУ, Узбекистан, Азербайжан, Гүрж, Польш, Норвеги, Шинэ Зеланд, Энэтхэг, Египет, Бразил, Венесуэл, Канад, Америкийн сумочид оролцоно.


Ичиножёо ИЧИ нэрээр барилдах юм. Түүнээс гадна Монголоос дэлхийн аварга Мэндээ, дэлхийн аваргын мөнгөн медальт Жамц нар оролцохоор болсон байна.




関連ニュース