ДОРНОД: Зүүн бүсийн зөвлөл дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-05-01 10:22:54

Чойбалсан, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн зөвлөл авто зам, төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зүүн бүсэд хэрэгжүүлж буй, цаашид хамтран хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд дээр идэвхтэй оролцохоо илэрхийллээ. 


Борзя- Соловьевск- Эрээнцав- Чойбалсан- Хөөт- Бичигт боомт- Шилийн гол- Улаанхад- Чаоян- Жиньжоуг төмөр замаар холбох асуудал эрчимтэй яригдаж байгаа энэ үед Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагууд “Шинэ талын зам” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.


Зүүн хойд Азийн төмөр замын зүүн коридорын төслийг хэрэгжүүлэхэд бүх талын эрх тэгш хамтын ажиллагааг эрхэмлэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хөрш улсуудын дэд бүтцийн сүлжээтэй холбох, худалдаа, тээврийг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр хамтран ажиллах юм.


関連ニュース