ОРХОН: Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-06 19:52:01
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/  Монгол Улсын Засгийн газраас өрнүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн” өнөөдөр Орхон аймагт нээлтээ хийлээ. Нээлтэд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн 1300 малчин оролцож “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий үзэл санаа, үйл ажиллагаатай танилцлаа.


Хойд бүсийн гурван аймгаас Хөвсгөл аймаг малын тоо толгойгоороо улсад тэргүүлдэг бол Булган аймаг эхний 10-т жагсдаг байна. Харин Орхон аймаг 900 гаруй малчин өрх, 130 мянган толгой малтай буюу улсдаа хамгийн бага малтай аймгийн нэг юм. Хэдий ийм ч эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжтой, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн, инновац, технологи нэвтрүүлж малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх боломжтой Орхон аймагт давуу тал олон байна.


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн” нь малчид сайн дураараа нэгдэж хоршсоноор хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах, хамтдаа хөгжих боломжтой юм. Тухайлбал, хоршооны нэг малчин 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй авах боломжтой ажээ.


Хоршоо байгуулахдаа, сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгөд үндэслэн үйл ажиллагаа явуулна. Анхан шатны хоршоог 9 ба түүнээс дээш иргэн хамтран байгуулна.




 

 

関連ニュース