ХОВД: Энэ долоо хоногт зарим газраар хур тунадас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллээс үзэхэд, энэ долоо хоногийн дунд
болон сүүлчээр зарим газраар хур тунадастай байна.
Өөрөөр
хэлбэл, энэ сарын 8-нд Алтайн өвөр говиор, энэ сарын 9,12,13-нд зарим газраар
бага зэргийн хур тунадас орно.
Энэ
сарын 7, 8-нд зарим газраас салхи секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар салхи секундэд
4-9 метр байх төлөвтэй.
Агаарын
температурын хувьд энэ сарын 7,8,9-нд бага зэрэг сэрүүснэ. Уулархаг нутгаар
шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +12+17 градус дулаан
байна. Харин бусад нутгаар шөнөдөө +5+10 градус дулаан, өдөртөө +18+23 градус
дулаан байх төлөвтэй гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс
мэдээллээ.
Ташрамд, цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас
хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар",
30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд
"бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг.
Дулааны
улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0 градусаас бага болж
хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Хүн
болон байшин барилгад үзүүлэх салхины нөлөөлөл секундэд 7-12 метрт модны бүдүүн
мөчир савлана. Шинэ орсон цас хийсэж эхэлнэ.
Салхины
хурд секундэд 15-17 метрт мод ганхаж, мөчир хугарч эхэлнэ. Салхины эсрэг явахад
хэцүү болно. Байшин барилгын орчмоор салхи исгэрч эхэлнэ.
Салхины
хурд секундэд 18-20 метрт мод савалж мөчир хугарна.
Салхины хурд секундэд 26-28 метрт барилга байгууламж гэмтэж эхэлнэ.
Салхины хурд
секундэд 30-32 метрт маш их сүйтгэл учрах ба мод үндсээрээ ховхордог.