БАЯН-ӨЛГИЙ: Газар тариалан эрхэлдэг сумдад трактор олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-08 15:06:16

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн газар тариалангийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор зарим суманд МТЗ-82 загварын трактор олголоо.


"Шинэ хөдөө" төслийн хүрээнд олгосон дээрх 7 тракторын төсөвт өртөг нь 2 тэрбум төгрөг бөгөөд санхүүжилтийг нь улсын төсвөөс шийдвэрлэсэн байна.


Сумдад тарактор хүлээлгэж өгөх ёслол өнөөдөр Өлгий хотын төв талбайд боллоо. Уг ёслолд УИХ-ын гишүүн Т.Аубакир болон аймгийн удирдлагууд оролцож тус аймгийн газар тариалангийн бүс нутаг болох Баяннуур, Алтанцөгц, Сагсай суманд тус бүр 2, Ногооннуур суманд 1 трактор хүлээлгэж өглөө.


Беларусь Улсад үйлдвэрлэсэн дээрх тракторууд нь газар хагалах, төмс үрлэх, хөрс сийрэгжүүлэх дөрвөн төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.


Ийнхүү газар тариалан эрхэлдэг сумдыг орчин үеийн трактор, тоног төхөөрөмжөөр хангаснаар тариалан эрхлэгчдийн ажлыг хөнгөвчлөх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. 

関連ニュース