СҮХБААТАР: Баруун-Уртаас Сүхбаатар луу авто зам тавьж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 11,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тавих Баруун-Урт- Сүхбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам, гүүрийн ажил эхэллээ.
Нийт 67 км авто зам тавих бөгөөд эхний ээлжид Уртын голын цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талаар Баруун-Урт голын эхэн хүртэл гүүр, наадмын талбайн зүүн урдаас Сүхбаатар сум чиглэлд 9,3 км
замыг энэ жил хийж дуусгахаар төлөвлөжээ.
Тус замын
ажлын гүйцэтгэгч компаниар “Монгол зам групп” ажиллаж байна.