ХОВД: Буянт сумаас хоёр хоршоо 360 сая төгрөгийн санхүүжилт авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-27 18:32:38

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнд Ховдынхон идэвхтэй нэгдэж байна.  

Онцолбол, Ховд аймгийн Буянт суманд одоогоор 23 хоршоо үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс 11 хоршоог саяхан шинээр байгуулсан ба таван хоршооны төслийг банканд хэлэлцэж байгаа юм. Харин одоогоор хоёр хоршоонд 360 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. 

Мөн Алтай сумын малчид шинээр 33 хоршоо байгуулжээ. Үүнээс 10 гаруй хоршоо албан ёсоор тамга тэмдэг авч, 100 сая төгрөгийн батламж авсан байна.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагаа сумдад үе шаттай үргэлжилж байгаа. Орон нутгийн малчид сайн дураараа нэгдэн хоршоо байгуулж, хамтран ажилласнаар тодорхой дэмжлэг авах, цаашлаад өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.   

関連ニュース