СЭЛЭНГЭ: Сум доторх авто замыг шинэчлэх ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-07 15:29:08

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум доторх 6.3 км замыг шинэчилнэ. 2024-2026 онд хийхээр төлөвлөсөн байна.

 

 Улсын төсвийн 9.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жинчин гранд” ХХК 2024-2026 онд хийхээр шалгарчээ. 

 

Энэ жилийн тухайд 2024 оны төсвийн жилд батлагдсан 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ажлаа эхлээд байна.

 

Тодруулбал, Сүхбаатар сумын "Алтан тариа" компанийн хажуугийн 4 эгнээ замаас “Гэрэлт цогцолбор” хүртэлх авто замыг шинэчлэх юм.

関連ニュース