Аймгийн ИТХ ирэх долоо хуралдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдааныг энэ сарын 11-ний өдөр хуралдуулж, дөрвөн асуудлыг хэлэлцүүлэхээр тогтжээ.
Тус хурлаар “Баянхонгор-Эрчим хүч” орон нутгийн өмчит ЦТХХК, "Цэвэр хот” ОНӨ-т ХХК-иудыг ХК-ний хэлбэрт шилжүүлэх, дээрх компаниуд болон “Чандмань-Баянхонгор” ХК-ний ажиллагсдад компаний хувьцаанаас “Хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг томилох тухай асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.
“Баянхонгор хөгжлийн корпараци”-ийг байгуулах, дүрмийг батлах тухай, Баянхонгор хотын Ерөнхий төлөвлөгөө батлах тухай асуудлыг, мөн аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх тухай хэлэлцэхээр болжээ.
Б.Мөнхзул