СҮХБААТАР: Өсвөрийн сагсчид эхний ялалтаа авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-25 15:00:28

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Макаод болж буй сагсан бөмбөгийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас оролцож байгаа Сүхбаатар аймгийн "Нэг мөрөөдөл" клубийн баг тамирчид хэсгийн тоглолтын эхний ялалтаа авчээ.



Тодруулбал, эхний тоглолтоо Чили улсын багтай хийсэн бөгөөд 53:46 онооны харьцаатай ялалт байгуулжээ. Тэд дараагийн тоглолтоо Уганда, Серби, Бразил зэрэг улсын багтай хийнэ.


Сагсан бөмбөгийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлсэн бөгөөд долоодугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тус тэмцээнд Монголоос анх удаа, тэр дундаа орон нутгийн баг тамирчид оролцож буйгаараа онцлог юм. 

関連ニュース