ХОВД: 57 мянга орчим сонгогч санал өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн
санал хураалт албан ёсоор эхэллээ.
Ховд
аймгийн хэмжээнд сонгуулийн санал хураалт одоогоор 6.5 хувьтай үргэлжилж байна.
Ховд аймаг шат шатны сонгуулийн
хороо, хэсгийн хороог хуулийн хүрээнд байгуулсан бөгөөд үүнд 1100 гаруй төрийн
албан хаагч ажиллаж байна.
Сонгуулийн хоёрдугаар тойрогт
нийт 198 мянга орчим сонгогч бий. Үүнээс 57 мянга орчим сонгогч нь Ховд аймгийн харьяат сонгуулийн насны иргэд юм.
Өдгөө сонгогчид өөрийн амьдарч буй нутаг дэвсгэр, харьяаллын дагуу сонгуулийн хэсгийн
хороодод хуваагдан саналаа
өгч байна.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт Ховд аймагт (орон нутгийн цагаар) 21:00 цагт өндөрлөнө.