ХОВД: Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 1061 суралцагч бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-01 10:11:34

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Энэ онд Ховд аймгаас 1061 суралцагч Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөхөөр бүртгүүлсэн байна.

Тэдний 127 нь өмнөх оны төгсөгч бол бусад нь энэ жил 12 дугаар анги төгсөгчид юм.

Шалгалтыг энэ сарын 4-7-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Хоёрдугаар сургууль дээр зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.

ЭЕШ-ын явцад хянагч, зохион байгуулагчаар 57 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллана.

Тус шалгалтын үйл ажиллагаа нь Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшнийг тогтоох зорилготой юм. 







 

関連ニュース